05 сарын 19, Ням
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Өмнөговийн бүх худаг нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүртэй боллоо

Ус худаг хомс говь нутгийн малчдын удаа дараагийн хүсэлтийг аймаг орон нутгаас хүлээн авч, нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах ажлыг баруун бүсийн 14 худагт Сэргээгдэх эрчим хүчний төв ТӨҮГазар, зүүн бүсийн 15 худагт Ундарга-Өмнөговь ХК тус тус гүйцэтгэж дууслаа.

Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баруун болон төвийн бүсийн сумдад 15 инженерийн хийцтэй худаг шинээр гаргах тендерийн 1 багцад Топ дайманд дрилинг ХХК, 2 дугаар багцад Ундрага-Өмнөговь ХК шалгарч ажлаа эхлээд байна.  Ундарга Өмнөговь ХК нь Сэврэй, Булган сумдад тус бүр 1,1 бригад гарган, өрөмдлөгийн ажлаа явуулж байгаа юм. Үүний үр дүнд 66,0 мян га бэлчээрийг усжуулна.

Сум  болгонд 2 худаг, аймгийн хэмжээнд 29 худгийг 400 гаруй сая төгрөгийн өртөгөөр ийнхүү ус өргүүр суурилуулжээ. Ингэснээр малчид хөдөлмөр хөнгөвчилсөн хийгээд амьрал ахуйд нь гарч буй томоохон өөрчлөлт болж чадлаа хэмээн ярилаа.

Өмнөговь  аймаг С.Сумьяа

МОНЦАМЭ агентлаг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.