02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

16 аймгийн 50 сум зудтай байна

Улсын онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд энэ оны анхны хурлаа хийлээ.

Улсын онцгой комиссын хурлаар өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх зорилго бүхий Улсын онцгой комиссын шуурхай бүлэг 21 аймагт 12 дугаар сарын 16-28-ны өдөр ажилласан юм. Тус бүлгийн орон нутагт ажилласан ажлын тайланг Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцууллаа.

Өнгөрсөн сарын 28-ны байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум зудархуу. Төв аймагт нэмж цас орвол цагаан зудархуу байгаа 11 сум зудын байдалд шилжих эрсдэлтэй. Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байгаа аж. Хэрэв энэ сард нэмж цас орохгүй бол эрсдэл буурах гэнэ. Гэсэн хэдий ч аймаг орон нутгийн удирдлагуудад шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгожээ.

Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 48 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн хөрөнгийн асуудлууд, улсын нөөцөөс үнэгүй болон үнэ хямдруулан олгох өвс, тэжээлийн тухай Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал танилцууллаа.

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар эдгээр мэдээллийг сонссоны дараа өвөлжилт хүндэрсэн 16 аймагт хуваарилж байгаа хөрөнгийг зөв зохистой захиран зарцуулах, эрсдлийн бүсэд байгаа малчид, иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд онцгойлон анхаарч, нэгдсэн удирдлагаар хангаж авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг ирүүлэхийг өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо. Мөн улсын нөөцийн цэг салбаруудад байгаа өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн тэжээлийг 50 хувь хямдруулах шийдвэрийн хүрээнд өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зэрэг хууль бус явдлаас урьдчилан сэргийлж, хянал тавьж ажиллахыг холбогдох газрын дарга нарт даалгав.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.