08 сарын 22, Лхагва
°C
USD 2,468.94
USD 2,468.94
EUR 2,842.86
JPY 22.41
GBP 3,167.40
RUB 36.73
CNY 360.93
KRW 2.21

18 аймгийн 98 сум цагаан зудтай байна

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болж, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаарх мэдээллийг сонслоо.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Н.Энх-Амар, "Нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цастай байгаагаас 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум цагаан зудархуу байна.

Улсын нөөцийн салбар, цэгүүдэд байгаа 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хуваарилан олголоо. Мөн улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийг тээвэрлэн хүргэхээр ОБЕГ-аас тендер зарлаж, аймгуудад хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өвөлжилт хүндэрч, малчдын гар дээр бэлэн мөнгө бага байгаа учраас зээлээр өвс тэжээл худалдан авах хүсэлтийг орон нутгийн удирдлагуудад тавьж байна.

Өнгөрсөн хугацаанд нийт нутгаар цас их хэмжээгээр нэмж орж, шуурснаас зарим аймагт мал бэлчээрлэх боломжгүй болсон. Иймд улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох, 2015 онд бүрдүүлсэн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгох саналтай байна" гэлээ.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ХѲЛС ДУССАН МѲНГѲ
ХѲЛС ДУССАН МѲНГѲ
08/08/2018
…Ѳглѳѳ эрт босоод ажилдаа явна. Нойрмог тѳрхийг минь үүрээр жиргэх шувуудын хѳгжилтэй жиргээ сэргээж, тал дээрээс ургах мэт мандах наран нэг л сайн сайхан руу хѳтлѳх аж. Урд шѳнѳ нь жаргаж алсалсан наран эргэж ирэн мандаж байгаа нь миний хувьд алдагдсан боломж минь эргэн ирэх шиг хѳгжүүн мэдрэмж тѳрүүлнэ. Хар дарсан зүүдний шѳнийн тарчлаанаасаа салж гэнэт нэг их баяр хѳѳр рүү умбах мэт тийм нэгэн сонин мэдрэмж намайг баярлуулна. (дэлгэрэнгүй…)
“СТАНДАРТ” -ГҮЙ ХОТ
“СТАНДАРТ” -ГҮЙ ХОТ
Манай Улаанбаатар хотод хэрвээ ахиухан бороо орвол үер болон урсаж, эвдэрсэн зам болон нурсан элдэв овоолго дундуур иргэд нь харайн үсчинэ. Гэр хорооллын модон жорлонгуудын бохир ялгадсууд борооны устай хамтдаа урсаж хаа саагүй ѳмхий үнэр ханхлах ба тэрхүү заваан усыг туучин давхилдах машинууд хамаг брендээрээ гоёсон хүмүүс рүү цацлан хээв нэг давхилдах аж. Борооны ус зайлуулах суваг нь битүүрсэн хийгээд бохирын ус зайлуулах байгууламж нь хуучирч, ачааллаа даахаа больсон ѳнѳѳгийн Улаанбаатар хотын дүр зураг иймэрхүү. (дэлгэрэнгүй…)
БЭЛЭГ
БЭЛЭГ
АНУ д түр хугацаагаар ирээд буцаж байгаа хүмүүст “бэлэг цуглуулах” гэдэг зовлон бий. Буцаж очоод бэлэг ѳгѳх хүмүүсийнхээ нэрийг жагсааж бичнэ. Хүн болгонд юу авч очихоо сонгох гэж хэдэн ѳдѳр дэлгүүрүүдээр эцэж цуцатлаа тэнэнэ. Мэдээж хангалттай мѳнгѳтэй биш болохоор аль хямдхан үнэтэйг нь эрж хайна. “Сайн яваад ирээрэй” гэж хэдэн доллар ѳгсѳн хүн болгонд тэр мѳнгѳнд нь тааруулж бэлэг сонгох гэж зовно. Бэлгээ цуглуулсаны дараа чемодан цүнхэндээ багтаах гэж хэрдээ хѳлсѳѳ дуслуулна, онгоцонд авч явах ачааны хэмжээт жин “хэтэрчих вий” гэж санаа зовно. Тэгж цуглуулж авч очсон бэлэг эзэндээ хэрэг

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.