04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Гурван сумыг холбосон зам ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно

“Би Монголдоо хайртай түншлэл-2015” төслийн багийнхан Өмнийн цэнхэр хязгаарт ирээд байна. Төслийн багийнхан Даланзадгад- Гурвантэс- Баяндалай сумыг холбосон замын гүйцэтгэлийн ажилтай танилцлаа.

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ онд нийт 26 км авто зам шинээр хийгдэнэ. Авто зам тавих ажлыг “Дардан говь” компани гүйцэтгэж байна. Тус аймаг орон нутгийн хөгжлийн сангаас 39.8 тэрбум төгрөгөөр хийж буй гурван сумыг холбосон уг замыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж “Дардан говь” компанийн төслийн удирдагч Б.Цэлмэг ярьж байна.

47334890c0ec50797aaa413d07bf7431 x3

Тухайлбал,  Өмнөговь аймаг 2014 онд Улаанбаатар хоттой аймгийн төвийг холбосон хатуу хучилттай авто зам барьж ашиглалтад оруулсан.  Мөн 2013 онд аймгийн хэмжээнд орон нутгийн төсвийн нийт 10.477 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад, Баяндалай, Гурвантэс чиглэлийн 10 км замыг шинээр барьж ашиглалтад оруулсан бол энэ жил тухайн чиглэлийн авто замын үргэлжлэл болох 26 км авто замыг шинээр тавьж буй юм. Энэ замыг есдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх ёстой байсан ч зун бороо их орсны улмаас ийнхүү хойшлоод байгаа юм. Дашрамд дурдахад, Өмнөговийг улсын төсвөөс нэг ч төгрөг авалгүй орон нутгийн хөжлийн сангаасаа хөрөнгө гаргаж аймгаа хөгжүүлж буй ганц аймаг гэж оршин суугчид нь хэлж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.