05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Увс аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоо өнөөдөр тэмдэглэж байна. Нээлтийн ёслолын үеэр Увс аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулан өглөө.

Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн энэ үеэр хэлэхдээ “Увсчууд бидний хамтын хөдөлмөр ажилч хичээнгүй чанар хүнлэг энэрэнгүй зочломтгой зан ёс уламжлал түүх соёлоо дээдлэн нандигнан хамгаалж ирсэн амжилт бүтээлийг Монголын төр хэдэнтээ үнэлж Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор мялаалаа.

174iol7hoq6cdr9t30u470nt1
Сүүлийн гурван жилийн бүтээн байгуулалтын ажил орон нутгийн болон төрийн хөгжлийн бодлогод оруулсан бидний бүтээлч санал санаачлагыг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж “Шилдэг аймаг”-аар шалгарсныг нийт Увсчуудад зарлаж мэдээлж байна. Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, "Шилдэг аймаг" шагналт Увс нутгийн зон олондоо баяр хүргэж амжилтын дээдийг хүсэн ерөөе. Энэ шагнал бол ясны хөдөлмөрч зүтгэлтэй миний ард түмнийг үнэлсэн Монгол төрийн гүн хүндэтгэл юм” гэв.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.