05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Хоёр жилийн дотор 50 толгой малыг 300 болгожээ

Тавин толгой мал авсан малчин өрх 2 жилийн дотор 250-300 толгой малтай болсон үр дүнгийн сайхан мэдээ байна.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр Дорнодод 2009 оноос эхлэн хэрэгжиж 2012-2014 онд 85 залуу малчин дээрх хөтөлбөрт хамрагдаж, түүнд нийтдээ 425 сая төгрөг зарцуулжээ.

Энэ жилийн тухайд тус аймгийн Булган, Хөлөнбуйр, Матад, Халхгол, Сэргэлэн, Баянтүмэн, Чойбалсан, Дашбалбар, Цагаан-Овоо, Хэрлэн, Баян-Уул, Гурванзагал, Чулуунхороот сумаас тус бүр 4 өрх, Баяндунгаас 3 өрх Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаад байна. Дээрх өрхийг богд шилжүүлснээр 100 хүртлэх толгой малтай 18-35 хүртлэх насны 55 залуу малчдыг сонгож, нийт 8 сумын 26 өрхөд 77000,0 сая төгрөгөөр хонь 1077, ямаа 256, үхэр 18 нийт 1351 толгой мал худалдан авахаар гэрээ байгуулжээ.
Малчдын бүлгийн тоног төхөөрөмжийн дэмжлэгт 19 бүлгийг хамруулахаар шийдвэрлэж, тэдний саналыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа, мэдээллийн Үндэсний төвд хүргүүлээд байна.

Б.Туяа

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.