05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Хөвсгөлд шатахууны хангамж хэвийн байна

Аялагчид их байгаан улмаас Хөвсгөл аймагт шатахуун тасарсан, бэлэн мөнгөний машин мөнгөгүй болсон, дэлгүүрт бараа дууссан зэрэг цахим сүлжээний мэдээлэл ор үндэслэлгүй ташаа мэдээлэл ажээ.

Аймгийн хэмжээнд бүх ШТС-ууд хэвийн ажиллаж байгаа, шатахууны нөөцийг бүрэн хангасан ба зам дагуух зарим нэг ШТС-д 92 шатахуун түр тасалдах тохиолдол гарсан гэнэ. Өнөөдрийн байдлаар бүх үйл ажиллагаа хэвийн зорчигч, аялагчдад үйлчилж хөл хөдөлгөөн багасаагүй  байгаа ажээ.

Улсын баяр наадмын амралтын өдрүүдэд Хөвсгөл аймгийг зорих гадаад дотоодын жуулчид энэ жил өмнөх жилээс илүүтэй нэмэгдсэн байна. Аялагчид их байгаатай холбогдуулан Хатгал тосгоны пост, Мөрөн сумын дэлгүүр, зоогийн газар, буудал ачаалал ихтэй ажиллаж байна.

Б.Гантуяа

Эх сурвалж: www.montsame.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.