04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

“Цагаан даваа”-нд төөрсөн 5 настай хүүг олжээ

Архангай аймгийн онцгой байдлын хэлтэс “Цагаан даваа”-нд төөрсөн таван настай хүүг эсэн мэнд олж, ар гэрт хүргэж өгчээ. Энэ сарын 26-нд тус аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Цагаан даваа”-нд 5 настай хүү төөрсөн тухай дуудлага иржээ.

Үүний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтай, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 26-ны 23:00 цагт иргэд эсэн мэнд олсон байна.

Мөн энэ сарын 25-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Дэлгэрмөрөн голд М эрэгтэй живсэн тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.