05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Өмнөговь аймгийн малчид явуулын үзлэгт хамрагдана

 

Өмнөговь аймаг амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах хөтөлбөрүүдэд хөдөөгийн малчин өрхийн хүн амд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх, өвчлөлийн судалгааг гаргах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүлжүүлэх, хянах арга хэмжээг зохион байгуулах зорилтуудыг тусган хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд малчдад явуулын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх "Явуулын үзлэг" арга хэмжээг эхлүүлжээ.Тус үзлэгийг малчдын дунд  5,6-р сард багтаан 7 сумын 22 багт зохион байгуулахаар аймгийн Засаг даргын 2015 оны а/262 тоот захирамж гарч, нарийн мэргэжлийн эмч нарын явуулын үзлэгийн баг эхний баг руу хөдлөхөд бэлэн болоод байна. 

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах, шинжилгээний урвалж бодис авах, шатахуун, эмч нарын томилолтын зардалд орон нутгийн төсвөөс 43,2 сая төгрөгийг шийдвэрлэжээ. 

Хөдөөгийн малчин өрхийн хүн амын дунд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх, хүн амын өвчлөлийн судалгааг гаргах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүлжүүлэх, ажлын байранд сургах үйл ажиллагааг цогцоор нь зохион байгуулж тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор уг ажлыг эхлүүлсэн байна.

Явуулын үзлэгийн үеэр алслагдсан нутагт амьдарч буй малчин иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын иж бүрэн үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулах, эмчилгээ хийх, хяналтанд авах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчлөлийн түвшинг тогтоох, судалгаа гаргах, эрүүлжүүлэх төлөвлөгөө гарган ЭМТ-дэд хүлээлгэн өгч, эрүүлжилтийн үр дүнг тооцон хамтран ажиллах зэрэг ажлууд хийгдэх юм байна.

Мөн явуулын үзлэг, шинжилгээнд хамрагдах сум, багийн Засаг дарга нар иргэддээ зар мэдээг хүргэж, хамтран ажиллах, эрүүл эндийн байгууллагууд үзлэгийн судалгааг нарийн гаргаж, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахыг зөвлөж байгаа аж. 

Булган сум / Хавцгайт-5 сарын 16, Дал-5 сарын 17, Дэн-5 сарын 18/
Мандал-Овоо сум /Мандал-5 сарын 19, Өтгөн-5 сарын 20, Баянхошуу-5 сарын 21/
Цогт-овоо сум / Замын шанд-5 сарын 22, Бортээг-5 сарын 23, Найз-5 сарын 24/

2-р баг 6 сард

Ханхонгор /Мандах, Өгөөмөр, Хондот, Жаргалант/,
Цогтцэций /Өгөөмөр, Сийрст, Билгэх, Цагаан-овоо/
Хүрмэн /Хүрмэн, Жанжин, Тулга/
Баяндалай / Төхөм, Наран, Баян / суманд ажиллах юм байна.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.