04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Гэр хороолол

Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслөөр Дэлхийн банкны санхүүжилтээр Нисэх, Яармаг, Шар хад, Хайлааст, Толгойт, Дэнжийн 1000, Гандангийн гэр хорооллуудын худгуудыг цэвэр усны шугамд холбож, усны машин ирэхгүй саатах болгонд өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуунд усны машин хүлээн дугаарлан зогсох хүмүүсийн тоог хэдэн зуун мянгаар цөөлж, ариун цэврийн шаардлага хангасан цэвэр усаар хангаж эхэлснээс хойш арав орчим жил өнгөрчээ.

Нарийн төлөвлөлтгүй суурьшсан өргөн нарийн гудам дундуур шугам барихад өөрийн эзэмшлийн хашаагаа буулгаад өгөх, гүйцэтгэгчдийн машин механизмыг харж хамгаалах, хүндрэлтэй газартаа өөрсдөө гар бие оролцон туслалцаад шугам тавиулах, хашааны орох гарах гарц барилгын ажлын улмаас цөөн хоног хаагдахад хүлээцтэй хандах зэргээр гэр хорооллын иргэдийн тусламж дэмжлэг асар их байна. Харин барилгын ажил хийж буй гүйцэтгэгч байгууллагууд суурилуулахад бэлтгэн замын хажуугаар эгнүүлэн тавьсан цэвэр усны хоолойнхоо хоёр талыг бөглөж, бохир зүйл оруулахгүй байх арга хэмжээ авч байгаа хэдий ч сахилгагүй хүүхэд үү, саваагүй нохой юу тэдгээр бөглөөсийг тэсгээхгүй байх, гудамжинд тавьсан цэвэр усны шугамуудыг тээршаан ад үзэж, ажил хийж буй мэргэжилтнүүдтэй ам муруйх, ухсан нүхийг хамгаалж барьсан хаалт, хамгаалалтыг хулгайлаад явах, барилгы талбайд зөвшөөрөлгүй суурьшигсад гээд тоочоод байвал бэрхшээл ч бас байна.

Өвлийн тэсгим хүйтэн эхлэхээс амжиж, Нийслэлийн хотынхоо өдрийн өмнө 11,6 км урт цэвэр усны шугам, түүнд холбогдсон 18 ус түгээх байр, 500м куб багтаамжтай усан сан, носас станцаас бүрдсэн Чингэлтэйн гэр хорооллын ус хангамжийн систем, түүнчлэн 5,5 км орчим урт цэвэр усны шугам, түүнд холбогдсон 13 ус түгээх байр бүхий  Баянхошууны системийн өмнөд хэсгийг хэсэгчлэн ашиглалтанд өгөхөөр шамдан ажиллаж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.