03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Хүчирхийллийн эсрэг өдөр

1962 он:Монголын дээд боловсролын салбарын томоохон зvтгэлтнvvдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасvрэнгийнд хоёр дахь хvv нь мэндэлжээ. Тvvний эх, их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин. Тэрбээр хар нялхдаа єнчирч , монгол эх эцгийн гар дээр єсєж єндийсєн тєдийгvй Монголд европ эмнэлгийг дэлгэрvvлэхэд хvчин зvтгэж явсан зєвлєлтийн эмч эмэгтэйн дvрийг оюутан vедээ уран сайхны кинонд бvтээж олны танил болжээ. С. Зориг нэг ах, охин дvvтэй. "...Зориг ах багадаа их шартай, том ах бид хоёрыг бодвол илvv эрх танхи байсан. Ямартаа л тариа тариулахад би vг дуугvй тариулдаг, харин Зориг ах гартаа том цаг атгачихаад таривал би энэ цагийг эвдэлнэ шvv гээд орон доороос гардаггvй хvvхэд байж билээ. " Дvv С. Оюун"... Аав Москвад аспирантурт байхдаа ээж бид хоёрыг Москва руу авч явсан юм. Зоригт хэлэлгvй галт тэрэг хєдлєнгvvт намайг шууд цонхоор аваад явсан. Тэгэхэд єєрийг нь vлдээсэнд Зориг маш их уурлаж, ээж аавын авч єгсєн 2кг "48-ийн" чихрийг тємєр замын тавцангаар нэг шидэж байж билээ. Харин Оюун маань нэг муухан инээмсэглээд гараараа даллаж vдсэнийг тодхон санаж байна".

Өнөөдөр Зориг агсаны амийг хөнөөсөн өдөр билээ.Монголын ард түмний сэтгэхүй,нийгэмд маш их гарз учруулсан тэр үеэс хойш /1998/ 10 жил өнгөрчээ.Гэвч өнөөдрийг хүртэл тэрхүү гэмт хэрэгтнийг олж чадалгүй,энэ хэрэг усанд хаясан чулуу болон үлджээ.

С. Зоригийн хэвлэл мэдээлэл, хурал зєвєлгєєн, семинар, найз нєхєддєє хэлж байсан vгнvvдээс тvvвэрлэн авав.

Єєрийнхєє улсын хєгжлийг, тухайн бvс нутгийн болон дэлхийн хєгжлийн хандлагатай уялдуулах, vvнтэй холбогдсон мэдээллийг хуримтлуулах, солилцох, энэ vндсэн дээр шийдвэрээ гаргаж байх нь чухал.

Залуучуудыг дэвшvvлж гаргах нь зєв. Харин мэргэжлийн єндєр ур чадвартай хvмvvст зайлшгvй тулгуурлан ажиллах шаардлагатай. Одоо тэднийхээ vгийг сонсохгvй байх хандлага зарим газар илрээд байна. Тєрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгvй зvйл.

Улс тєрч єєрєє асар ухаантай хvн байх шаардлагагvй. Тодорхой хэмжээний єргєн мэдлэг, хvмvvсийг єєртєє татаж, хойноосоо дагуулах чадвар шаардлагатай. Бусад хvний оюуныг зєв ашиглаж, тэдний хуримтлуулсан мэдлэгийг бєєгнєрvvлээд чиглvvлж чаддаг байх нь чухал. Чадалтай хvмvvстэй нягт хамтран ажиллаж чадвал тэр нь хамгийн сайн чанар.

Албан тушаал бол тухайн хvний амьдралыг дээшлvvлэх vндэс гэж ойлгох нь зарчмын хувьд буруу юм. Харин тєрийн бодлого хаашаа чиглэгдэх ёстой вэ? Шинэ баялагийг бий болгохын тулд хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлэх, ингэснээр хvмvvсийг ажилтай болгох нь чухал.

МVАН-ын Ерєнхий зєвлєлийн хурал дээр хэлсэн vгнээс... (1998.04)"...ерєнхий зєвлєлийн хурал дээр би дєрвєн зарчмыг дэвшvvлсэн. Дєрвєн ашиг сонирхолыг дараалж авч vзэх хэрэгтэй. Манай эвсэл, манай нам шийдвэр гаргахдаа Нэгдvгээрт, эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг тавъя. Хоёрдугаарт, бид нар намынхаа ашиг сонирхолыг тавъя. Гуравдугаарт, аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бvлгийн сонирхлоо тавъя. Дєрєвдvгээрт, бид нар хувийн сонирхлоо тавъя. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тvвшинд орно...."

Зориг Сан

zorigt


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.