04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

орон нутгийн сонгууль 2008

              Орон нутгийн сонгуульд нийслэл, дүүргүүдийн ИТХ-д өрсөлдөх хүмүүс тодорч, үнэмлэхээ гардан аваад байна.  Дүүргийн ИТХ нь дүүрэг дотроо л УИХ байдаг болохоор нэр дэвшигчид дүүрэг хорооныхоо ард иргэдэд тулгарч буй асуудлыг судлан, тэднийхээ санаа бодлыг сонсон хүмүүстэйгээ уулзан явж байна. ИХТ болчихоод ард иргэдийнхээ санаа бодлыг төрийн удирдах дээд байгуллагад хүргэж ард түмэн, айл гэр, олон нийтийн эрх ашгийг хамгаална гэдэг амаргүй л ажил даа. МАХН "Манай нам боловсон хүчний хувьд хангалттай нөөц бий, ямар ч тохиолдолд боловсон хүчний асуудал дээр бүдрэхгүй" гэж ам бардам хэлдэг ч дүүргийн ИТХ-д нэр дэвших хүмүүсийг тодруулах гэж нилээн тэвдэж орон нутагт ахиухан суудал авах санаатай олны танил хүмүүсийн нэрийг дэвшүүлж байна.

             Үүнд "ТВ-5 телевизийг хөтлөгч С.Ганбаяр, "Ардын мэдээ" нэвтрүүлгийн хөтлөгч Б.Цогтгэрэл, "MN-25 дугаар суваг" телевизийн сэтгүүлч Ганзориг,  "Хар сарнай"  хамтлагийн дуучин Амараа нар тодорсон гэнэ. Иргэдийн төлөөлөгч хүн газрын болон өмчийн асуудал, дүүрэг хороогоо хөгжүүлэх, хорооныхоо иргэдтэй уулзаж үгийг нь тэвчээртэй сонсож, дэмжиж туслах гээд маш их олон ажилтай зууралдан, төсөв хөрөнгө, хөгжлийн хөтөлбөр, мөнгөний зарцуулалт гэх мэт толгой өндийх завгүй л ажиллана. Гэтэл нэр дэвшигчид нь ???

           Б.Бат-Эрдэнэ аваргыг УИХ-д сууснаас хойш бөхчүүд улс төрлүү хошуурах болж. "Номин талст" хамтлагын дуу Хаянаа МАХН-аас орон нутагт нэр дэвших гэж байгаа сонссон шүтэн бишрэгч нар нь сэтгэл гонсгор байгааг ч Хаянаа маань урлагаа орхихгүй сурагтай.

Орон нутгийн сонгууль маань будилаангүй болж ард биднийхээ эрх ашгийг хамгаалсан санаа бодолыг минь дэмжиж үгийг минь хүргэх сайн төлөөлөгчидтэй болох байхаа гэж монголын мянга мянга иргэд итгэж байна.  


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.