05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Төсвийн тодотгол

Монгол улсын төсвийн тодотгол өчигдөр батлагджээ. Энэ төсөвд харамсалтай нь өнөө ямааны 1кг ноолууранд өгөх 5000төгрөг нийтдээ 30,5 тэрбум төгрөг батлагдчихжээ. 30,5 тэрбумаар юу хийж болох байсан бэ гэдэг асуудлаар Алтай гишүүн ярилаа.

"Ард түмний хөлс хүчээ гарган байж төлдөг татварыг харманаасаа гаргаж байгаа мэт хайр найргүй үрэн таран хийж байгаа бөгөөд түүгээр хотын захын нэг ширээнд 2 гурваараа шахцалдаж суудаг сургуулийг 10-20-ийг барьж болох байлаа. Эргээд тэр сургуульд нөгөө малчдын хүүхдүүд сурна" гэв. Мөн тодотголд

-Үндсэн хуулийн цэцийнхэнд ордон-сургууль цэцэрлэг барьж өгөхгүй мөртөө...Цэцийнхэнд ордон тийм л их хэрэгтэй байгаа юм байх даа???

-Сансар судлалын музей

-Цэцэрлэгт хүрээлэн гэх мэт зүйлүүдэд их хэмжээний мөнгө хувиарласан байна. Эд цэцэрлэг, хүрээлэнгээ байгуулдаг цаг нь өнгөрөөд жавартай өвөл хаяанд ирчихсэн байхад одоо юугаа барих гэсэн юм болоо?

Нүхэн гарц хийх ажилд 400 сая төгрөг гаргаж өгчихөөд байхад 760 сая төгрөг гээд муухай царайлаад байх юм гэнэ. Урсгал зардлаа хэмнэе гээд байгаа хэрнээ хэрэггүй ажил ямар их байна гээч...

Америкийн засгийн газраас 25000000$ ТМС-ийг дэмжүүлэхээр өгсөн ч түүнийгээ хөдөлгөхгүй байлгаад байгаа бөгөөд энэ бүхэн нь тэдний эрх мэдэл, ашиг сонирхолын төлөө баталж гаргасан шийдвэрүүд гэж үзэж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.