04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

УИХ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулийн төслийг Сангийн сайд С.Баярцогт өнөөдөр УИХ-ын дарга Д. Дэмбэрэлд өргөн барилаа.  Монгол Улсын 2009 онд баримтлах бодлого нь төсвийн тэнцлийг макро эдийн засгийн бодлогын зорилтууд, мөнгөний бодлоготой уялдуулан оновчтой тогтоож, төрийн албаны орон тоо болон цалин хөлсийг нэмэгдүүлэхгүйгээр амин чухал биш хөрөнгө оруулалт, урсгал зардлыг багасгах замаар эх үүсвэрийг чөлөөлж, тогтмол зардлын үнийн өсөлтийг санхүүжүүлж, халамжийн үйлчилгээг гагцхүү хэрэгцээтэй нийгмийн бүлгүүдэд зориулахад чиглэгдсэн

УИХ-ын дарга Д. Дэмбэрэл Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2009 оны төсвийн төслийг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцээд хуулийн хугацаанд өргөн барьсныг тэмдэглээд улс орны хөгжил, ард иргэдийн амьдралын гол асуудал болсон эдгээр хуулийн төслийг УИХ хуулийн хугацаанд нь хэлэлцэж батлах болно гэдгээ илэрхийлэв.

     Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч А. Батсүх энэ өдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Ирэх онд төрийн мөнгөний бодлого нь инфляцийг дунд хугацаанд тогтвортой, нам түвшинд хүргэж бууруулах замаар нийгмийн амьжиргааны түвшинг хамгаалах, санхүүгийн зах зээл, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, мөнгөний бодлогын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдэх юм байна. Энэ үндсэн дээр төрийн мөнгөний бодлогын гол зорилт нь 2009-2011 онд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг дунджаар 9.5 хувь байлгахад чиглэж байгааг Монголбанкны ерөнхийлөгч онцлон дурьдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.