04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Улс төр

С.Баяр намынхаа ХХҮ их хурлын шийдвэрээр намын дарга,ерөнхий сайд болонгуутаа нэр цэвэр,төрийн албаны мэдлэг боловсролтой,шударга хүмүүсээр танхимаа бүрдүүлэх босго тавьж байна.Харамсалтай нь төсвийн халаасанд гараа лав шургуулж,тендерийн булхай,газрын наймаанд нэр холбогдон хэвлэлээр шуугиулдаг ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс түүний танхимд багтсан нь шүүмжлэлийн бай болж эхэлсэн. Энэ удаа шинэ засгийн газар бүрэлдэж,тэд ямар ажил алба хашиж хэр хөрөнгө чинээтэй нь нийгмийн сонирхлыг татаж байна.

НИТХ 45 суудалтай.МАХН бүх суудал дээр нэр дэвшигчдээ зоожээ.Харин АН 40 хүнийг эл сунгаанд сойж байна.Таван суудлыг сунгаанд сойж байна.Үүнээс харахад АН ИЗН 2 орон нутгийн сонгуульд эвсэн оролцож байна.Хууль зассан хэргээр улсын их хурлын даргын албан тушаалаас огцрогч асан Ц.Нямдорж өдгөө хууль засдаг биш санаачлан боловсруулж оруулдаг газрыг толгойлох боллоо.Иймдээ тулбал анх түүнийг хууль зассан хэмээн огцруулсан нь буруу байсан болж таарч байна.Хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл МАХН-ын сайдууд бэл муутай,АН-ынхан нилээд бийлэгжүү нь харагдлаа.

Жишээ нь:Ерөнхий сайд С.Баяр нь 82,138,0 орлоготой Land cruiser 105 машинтай, 94,606,0 хадгаламжтай "Сансар кабель" ХХК "Palace" ХХК-ны хувь эзэмшигч.

Шадар сайд Энхболд нь 5,203,7 орлоготой 95 адуутай,"Говь" ХК,"УБ зочид буудал","Зоос банк","Апу","Женко тубрюро","Зоос гоёл" ХК "Автоимпекс" ХК хувь эзэмшигч

Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нь 67,253,8 орлоготой, Крейслер С300-1ш, Ниссан инфинитив-1ш, Тоёото 4 райнер -1ш, Лимузен хаммер -1ш  "Мах импекс" ХК, "Женко турбюро" ХК, "Талх чихэр "ХК, "Баянгол зочид буудал" ХК "Женко тур" ХК хувь эзэмшигч, хөрөнгө оруулалт хувьцааны нийт дүн нь 11,172,463,0  гэх мэтчилэн энэхүү жагсаалт тасралтгүй үргэлжилж байна.

Ямарч болов энэ удаа шинэ сайдуудын хөрөнгө оруулгын мэдүүлгээс халаасыг нь тэмтэрлээ. Зарим нь мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна.Сайд болсноор хөрөнгө нь хэрхэн өссөн нь ирэх жилийн мэдүүлгээр тодорхой болох биз ээ...

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.