04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ "ИХ МАЙДАР" ТӨСЛИЙГ ЭРДЭНЭТ ХОТЫН АРД ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАВ

Их Майдар төслийг танилцуулах өдөрлөгийг тус төслийн багийнхан билгийн тооллын шинийн 28,29-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр Майдар бурхан болон суварган байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна. 
Мөн 7 сарын 6-ны билэгт сайн өдөр Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын мэндэлсэн өдөрт зориулан Их Майдар төслийн хамт олон Эрдэнэт хотын ард иргэдийн хамт гэрэлт зул өргөж, Гандан Шаддүвлин хийдийн лам нар ном хуржээ.

maidar-2-2
Бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж уг төслийн талаар мэдээлэл авсан иргэд монгол түмний Эв нэгдлийн бэлгэдэл Их Майдар төслийн бүтээн байгуулалт түргэн бүтэхийн ерөөл тавин, Майдар бурханы тухай өөрийн мэдэх хууч яриа, домгийг хүүрнэж, төслийн баг хамт олны олон нийтэд Майдар бурханы сургаал номлолыг дэлгэрүүлэх үйлст нь ажмилт хүсч байсан юм.

maidar-3-3
Уг үйл ажиллагааг зохион байгуулахад Эрдэнэт хотын ЗДТГ, Хутагт хамба ламын Гандан шаддүвлин хийдийн лам нар болон хамба лам Д.Чойжамц, Хэвлэл мэдээллийн байгууллагууд, Уурхайчин соёлын ордон зэрэг байгууллагууд Их Майдар сантай хамтран ажилласан байна.
Их Майдар төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар хотын иргэд МБШТөв Гандантэгчэнлин хийд болон Хан-Уул дүүрэгт байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах тус төслийн мэдээллийн цэгүүдээс авах боломжтой юм ажээ.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах утас: 77112233, 93112244


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.