03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ ДЭЛХИЙН ТҮВШИНД ХҮРЧ АЖИЛЛАНА

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, өөрийн хөрөнгөөр дэлхийн түвшинд хүрч ажиллах хүчин чадалтай “Эрдэнэт” оношилгоо эмчилгээний төвийг барьж байгуулж байгаа билээ. Саяхан үйлдвэрийн удирдлага тус төвийн барилгын явцтай танилцлаа.
Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг: “Эрдэнэт” оношилгоо эмчилгээний төвийн барилгын явц сайн байна, өөрөөр хэлбэл төлөвлөгөөний дагуу явж байна. 11 дүгээр сарын 15 гэхэд барилгын ажил үндсэндээ дуусах байх. Үүнтэй зэрэгцээд эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулах, ажиллах хүчнээ бэлэн болгох гээд томоохон ажлууд хийж байна.

Бидний төлөвлөснөөр уг төвд нарийн мэргэжлийн 220-иод хүн ажиллах шаардлага бий. Гадаадын мэргэжилтнүүдийг ч багагүй цалин хөлсөөр урьж ажиллуулах болно. Бид, биеэ үзүүлж, оношилгоо, эмчилгээ хийлгэх гэж өдий төдий зардал, цаг хугацаа зарцуулан гадаадад явах иргэдийнхээ урсгалыг багасгахуйц чанартай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх гэж ийм төвийг барьж байгуулж байгаа юм” гэлээ.
Л.Батаа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.