04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Эрдэнэтчүүд ИЗНН-ыг дэмжиж байна

Эрдэнэтчүүд ИЗНН-аас УИХ-ын 20-р тойрогт нэр дэвшиж буй  З.Алтанхуяг, М.Батцоож нарыг дэмжиж байгаагаа илэрхийллээ 

ИЗНН-ын дарга С.Оюун, намын дэд дарга М.Хүрэлсүх намын жагсаалтаар нэр дэвшигч В. Дүгэрмээ нар  Эрдэнэт хотод ажиллалаа. Тэд Эрдэнэт хотын төв талбайд иргэдтэй уулзаж, ажил амьдралынх нь талаар яриа өрнүүлж, санал сэтгэгдлийг нь сонсчээ. Уулзалтад 600 гаруй иргэд оролцож гуравдагч хүчин болсон ИЗНН-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал, иргэн Х.Туяа “Манай Эрдэнэт хотод амьдрал сайнгүй байна. Ажилгүй залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, ядуурал бүүр “гаарч” байгаа. Дээрээс нь архидалт их байх юм.

Энэ бүхнийг хязгаарлахад орон нутгийн удирдлага гэхээсээ илүү төрийн бодлого хэрэгтэй байна” гэж захисан байна. Манай эрдэнэтчүүд энэ удаагийн сонгуулиар ИЗНН-ыг дэмжих болно. Яагаад гэвэл мөрийн хөтөлбөр гоё үгсийн сангаас бүрдсэн гэхээсээ илүүтэй иргэн Дорж, Цэцэгийн амьдралд дөхөж очсон байна лээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах халамжийн дүнг цалингийн доод хэмжээнд хүргэхээс эхлээд  төрийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан салбар нэгж байгуулах, “Тэмүүлэл” сан байгуулж ажил эрхлэлтийг дэмжих гээд хүнд хэрэгтэй санал санаачилга гаргажээ. Энэ утгаар нь манай Эрдэнэтэд ИЗНН-аас нэр дэвшиж байгаа З.Алтанхуяг болон М.Батцоож нарыг дэмжиж байгаа” гэв. Эрдэнэт хотод нэр дэвшиж буй З.Алтанхуяг нь намын лидерүүдийн нэг юм. Тухайлбал, 1995-1999 онд “Мандалтрейд” ХХК-ийн ивээлээр чөлөөт бөх, үндэсний бөхийн тамирчин байсан. Чөлөөт бөхийн спортын мастер, Монгол үндэсний бөхийн аймгийн заан цолтой. Тэрээр 2003-2008 онд МУИС-ийн ХЗС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.  2000-2002 онд Япон улсад сурч, ажиллаж байгаад 2003-2008 онд “Тэншё” ХХК-ийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байсан.  25 дугаар суваг телевизээр Японы мэргэжлийн сүмогийн барилдааныг болон  түүхэн аваргуудын тухай нэвтрүүлгүүдийг тайлбарлан хүргэж олны танил болсон нэгэн. Харин 2010 оноос эхлэн “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад, 2012 оноос “Зэс Эрдэнийн Хувь” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Тавантолгойн хувьцааг ард түмэндээ хэрхэн яаж хэл амгүй хүртээх учраа олохгүй байгаа Засгийн газрын эрхмүүд ч үлгэр жишээ авахаар маш өвөрмөц шийдэл бүхий “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийг үүсгэн байгуулагч юм. Энэхүү компанид Орхон аймгийн 40 мянга гаруй иргэн хувь хөрөнгөө нийлүүлж хувьцаа эзэмшиж байгаа бөгөөд  Эрдэнэт үйлдвэрийн хаягдал овоолгыг боловсруулан Зэсийн үйлдвэр байгуулах зөвшөөрөл аваад байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн нэрийг барьсан хүнд нударгатнуудын эсрэг цогтой тэмцсэн залуу боловсон хүчин. Харин М.Батцоож нь 1995 онд ХААИС-ийн нягтлан бодогч-операторчны курс, 1998 онд Эрдэнэт хотын Дорно дахины гүн ухааны “Гэгээн гэрэл” нээлттэй их сургуулийг Эдийн засгийн менежер,1999 онд ХААИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Мөн 2002 онд МҮЭ-ийн дээд курсийг “МҮЭ-ийн багш арга зүйч”, 2005 онд Япон Улсад “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй”-н чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Түүний ажил, хөдөлмөрийн гарааг дурдвал, 1983-1988 онд Эрдэнэт хотын Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа  “Худалдааны төв”-д лифьтчин, зураач, рекламчин, 1988-1991 онд Эрдэнэт хотын ҮЭ-ийн зөвлөлд зураач, СОТ-ний туслах зааварлагч, техник хэрэгслэлийн эрхлэгч, 1991-1994 онд Эрдэнэт хотын “Тэлмэн” ХЭАА-д брокер, 1994-1999 онд Эрдэнэт хотын “Нуур” хоршооны эзэн, 1999-2004 онд Орхон аймгийн ҮЭ-ийн холбоонд Нийгэм, эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулагч, Ерөнхий нягтлан бодогч, 2004 оноос эхлэн Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны дарга, Бүсийн сургалтын төвийн захирлаар ажиллаж байна. Түүний улсад тасралтгүй 25 жил ажилласан хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, МҮЭ-ийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдэг, МҮЭ-ийн “Хөдөлмөрийн хүний төлөө” медаль, Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”, НХХЯ-ны “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Төрийн дээд шагнал “Алтан гадас одон” зэрэг цол тэмдгээр шагнаж байсан.

Б.Манлайбаяр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.