05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Богд уулын арын замын ажил энэ сарын 30-нд эхэлнэ

 Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замыг шинээр барих ажил он дамжин хэрэгжиж байгаа юм.

 

Тус зам барилгын ажлыг "ЭСТО" ХХК гүйцэтгэж байгаа. Замын ажилтай холбогдуулан Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2.2 км авто замыг энэ сарын 30-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10 хүртэл 10 хоногийн турш хааж, хуучин асфальтбетон хучилтыг дахин боловсруулах, мөн замын суурь асфальтбетон хучилтыг дэвсэхээр болжээ.  Туул голын хөвөөгөөр түр зам гаргах боломжгүй учраас 10 хоногийн хугацаанд тус авто зам руу хоёр талаас нэвтрэх боломжгүй хаалттай байх юм.  Иймд энэ сарын 30-наас эхлэн 10 хоногийн туршид Богд уулын арын замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болохыг мэдэгдэж байна.

Ч.Ариунболд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.