05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Д.БАТТУЛГА: НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БҮХЭН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БАЙНА

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан “Хүүхдийн баяр” арга хэмжээ 11.00 цагт нээлтээ хийлээ. Уг арга хэмжээний нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НИТХ-ын дарга Д.Баттулга болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг урлагийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголын төр эх орны ирээдүй болсон бяцхан үрсээ хайрлан хамгаалах, авъяасыг нь хөгжүүлэх бодлогыг тууштай явуулж байгаа.

20 гаруй хоногийн өмнө Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж Монголын хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд шаардлагатай мэдлэг мэдээлэл хүргэж, тусламж үзүүлэхийн тулд 108 дугаарын утасыг нээсэн. Хүүхдүүд энэ дугаарт үнэгүй холбогдож зөвөлгөө, мэдээлэл авах, эрх нь зөрчигдсөн бол тусламж хүсэх боломж бүрдэж байгаа юм. Өнөөдөр нийслэлд 32 хүүхэд мэндэлсэн гэсэн мэдээлэл ирсэн. Үүнээс 21 хүү, 11 охин байна. Монголчууд бид олуулаа болно. Энэ жил бид 3 сая иргэнтэй болно гэсэн судалгаа бий. Монголын үр маш олон болох болтугай. Монгол хүүхэд бүрийн царайд үргэлж инээмсэглэл тодорч байх болтугай” гэв.

НИТХ-ын дарга Д.Баттулга, “Энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалдаг, тэдний төлөө ажилладаг байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэдэг өдөр юм. Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хүүхэд, багачуудынхаа сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зоилгоор ажиллаж ирсэн. 83 бага сургууль, сурагчдын автобус болон гэр хорооллын тохижолт, дахин төлөвлөлт зэрэг олон ажил хүүхдийн өсч торних таатай нөхцлийг бүрдүүлэхийн төлөө байсан. Энэ бүхэн зөвхөн хүүхдүүдийн төлөө. Ер нь хотын удирдлагууд аливаа асуудлыг авч хэлэлцэхдээ байгальд ээлтэй, хүүхдэд ээлтэй байх гэсэн шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг. Өнөөдөр бидний үр хүүхдийн амьдрах нийслэл маань цэвэр, эрүүл, аюулгүй болж байна. Цаашдаа ч хийх ажил их байна. Нийслэлийн хүүхэд багачууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр олон сонирхолтой үйл ажиллагаа болов.Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд эцэг эхийн хамт үндэсний хувцастай жагсаж, үндэсний соёл урлаг,түүх заншлаа сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулав. Түүнчлэн Кёкүшюзан Д.Батбаяр бяцхан хүүхдүүдэд сумо бөхийн дүрэм болон барилдах арга барилыг зааж байлаа. Мөн “Монголын оюун ухааны академи”-ын сурагчид Спорт өрөлтийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг сонирхолтой арга хэжмээг зохион байгуулж байна.

Төв талбайд болж буй “Хүүхдийн баяр” арга хэмжээ 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг П.Чадраабал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.