04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа газрын зориулалтыг судална

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газрын зориулалт нь УИХ-аас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгээр тогтоосон Газар зохион байгуулалт, газар ашиглалтын бүсчлэлтэй нийцэж буй эсэх талаар судалгаа хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулна.

Уг ажлыг энэ оны 6 дугаар сард багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар , Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.

Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.