03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Налайхын иргэд хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуухтай болно

Улаанбаатар Цэвэр агаар төслөөс гэр хорооллын өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр бүрэн шаталттай сайжруулсан зуухыг борлуулах “Зуух” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын иргэдийн хүсэлт, хэрэгцээ, агаарын бохирдлыг судлан Налайх Дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас Улаанбаатар Цэвэр Агаар төсөлд хамтран ажиллах санал тавьсан байна. Саналын дагуу холбогдох мэдээлэл судалгааг үндэслэн “Зуух” хөтөлбөрийг тус дүүрэгт өргөжүүлэн хэрэгжүүлэхээр болж, хөтөлбөрийн албан ёсны нээлтийн ажиллагааг тус дүүрэгт зохион байгуулжээ. Нээлтийн ажиллагааны үеэр 300 орчим иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, үзүүлэх сургалтанд хамруулсан байна. Налайх дүүрэгт хэрэгжих “Зуух” хөтөлбөр нь өнөөдрөөс эхлэн 3 долоо хоног үргэлжлэх бөгөөд тус хугацаанд төсөлд хамрагдан хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух авах хүсэлтэй бүх өрхүүдэд үйлчлэх ажээ. Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлд албан ёсны харъяалалтай бүх иргэд төсөлд хамрагдах боломжтой бөгөөд гэрээ байгуулахдаа

1. Өөрийн болон гэр бүлийн хүний иргэний үнэмлэх,
2. Хэрэв ганц бие болон өрх толгойлсон тохиолдолд хорооны тодорхойлолт, өрхийн дэвтрийн дугаарыг авч ирэх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.usip.mn цахим хуулас, 11-312194 дугаараас лавлах боломжтой юм байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.