04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Нийслэлд 3.4-4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

earthquake drills

Нийслэлд 17.30 цаг орчим 3.4 магнитууд болон 4.4 магнитуудын хүчтэй газар хөдлөлт хоёр удаа болсон талаар Одон орон, геофизик судалгааны төвөөс мэдээлэл өгчээ.

Улаанбаатар хотоос 70 км-ийн зайд, зүүн хойно орших Гүнжийн хагаралаас 7км газарт гүн нь 2км-т 4 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас иргэдэд ямар нэг хохирол учирсан талаарх мэдээлэл одоогоор ирээгүй байна. Олон нийтийн сүлжээгээр хамгийн их мэдэрсэн хүн орон дээрээс унасан гэж мэдээлж байна.

Одон орон, геофизик судалгааны төв бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж хянаж байгаа гэж мэдээллээ.

Газар хөдлөхийг урьдчилан таамаглах ямар ч төхөөрөмж дэлхийд одоогоор байхгүй учир дахин хөдлөхгүй гэсэн баталгаа байхгүй.

Газар хөдлөлийн түүхээс харвал 11 жилийн өмнө 10/02 ны 19:59:35 3.8 магнитууд хөдөлж байжээ. 

gazarhulult

 

10/03 нд Дэлхий дээр 73 газар хөдлөлт бүртгэгдэж 
Сүүлийн 7 хоногт 678 газар хөдлөлт
Өнгөрсөн сард 3.524 газар хөдлөлт
Өнгөрсөн жил 38.923 газар хөдлөлт болж байжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.