05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар илтгэл тавьжээ

ТОКИО. /Мynavi/. Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо (FRC) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP)санаачилгаар “Хүртээмжтэй даатгал 2014” олон улсын форумыг Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 16, 17-нд зохион байгуулав.

 

Форумыг Монголын даатгагчдын холбоо (MIA) зэрэг  байгууллагууд дэмжиж, Монгол Улс төдийгүй, Азийн бусад орны даатгалын салбарын 200 орчим төлөөлөгч оролцсон байна. Уг форумын зорилго нь ядуурлыг бууруулах хүрээнд хөгжиж буй орнуудын бага орлоготой иргэдэд чиглэсэн бичил даатгалыг зах зээлд нэвтрүүлж, даатгалын хүртээмж ба бодлогыг боловсронгуй болгох юм.
Уулзалтад оролцсон Японы Ердийн даатгалын холбооны тэргүүн Фукада Казумаса “Зах зээлийн хамгаалалтад оруулах даатгалын зохицуулагчийн  үнэ цэнэ ба үүрэг” илтгэлдээ улсынхаа өнөөгийн даатгалын салбарын тухай танилцуулж, оролцогчдын асуултад хариулав. Түүний илтгэлийг, "Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа талаар сонирхол татсан илтгэл боллоо” гэж Санхүүгийн зохицуулах хороо болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, бусад оролцогчид өндрөөр үнэлсэн байна.
Мөн Фукада тэргүүн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан зэрэг хүмүүстэй уулзаж, хоёр орны даатгалын зах зээлийн талаар санал бодлоо солилцож, 2010 оны 12 дугаар сард Монголын даатгагчдын холбоотой байгуулсан санамж бичгийн талаар тусгайлан ярилцжээ.

Г.Одцэцэг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.