05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Халуун ус хязгаарлах хуваарь

Улаанбаатарын орон сууцны хорооллынхон жил бүрийн хавар, зун, намар халуун усны хязгаарлалтад өртөх нь бий. Тэгвэл ирэх сард ч халуун усны хязгаарлалт үргэлжлэх бололтой. Нийслэлийн ус сувгийн удирдах газар болон холбогдох байгууллагууд дулааны шугам сүлжээний засварын ажлыг энэ сарын 1-нээс хийж эхэлсэн. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн ихэнх газарт халуун усны хягаарлалт хийгээд байгаа бол энэ сарын 27-ноос эхлэн халуун усны хязгаарлалт хийх газруудыг танилцуулж байна.

Тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10-ны хооронд

УБТЗ-ын удирдах газар, түүний ойролцоох бүх орон сууц, Гранд плаза төв, Рамада зочид буудал, Цагаан өргөө зочид буудал, Гандан хийд, Максын орон сууц, ТЗ-ын хоёрдугаар хорооллын орон сууцнууд, Наран их дэлгүүрийн орчим, Богда Асар хороолол, Түндэмүн саун, Гурван билэг ХХК-ийн үйлчилгээтэй орон сууц, 3,4 дүгээр хороолол, 6 дугаар бичил хорооллын бүх орон сууц, Ганданхийд, Цагаан өргөө зочид буудал, Эх нялхас, МҮОНРТХЭГ орчмын орон сууц,албан газрууд, “Ган зам” зочид буудал, ТЗ-ын 50 дугаар байр, Баянгол дүүргийн шүүх, ТЗ-ын цагдаагийн хэлтэс, ЦТП-9-ийн дараах орон сууцны бүх байр, 4 дүгээр хорооллын ЦТП-6-ын дараах орон сууцны бүх байр, АТС-33, Аянчин зочид буудал орчмын хэрэглэгчид.

/ОСНААУГ-ын Ганзам-өргөө, Ганга өргөө, Батбаян бүрд, Хүрээ дэнж өргөө, Гандан дэнж өргөө ОНӨААТҮГ-ын харьяа бүх орон сууц/

Зургадугаар сарын 5-17-ны хооронд

Баруун өмнөд үйлдвэрийн районы бүх хэрэглэгч,Цэцгийн хүлэмжүүд, БУК-2, Байгууламж, Хэт бүрд, Улаанбаатарменежмент, “Фада” ХХК, Говь-2 үйлдвэр, Нийслэл өргөө, Хөсөг компани, “ЧММ” ХХК, БХТН-ийн авто сургууль, ЦЭХБУ трест, Витафит ундааны үйлдвэр, Комит компани, МSM ХХК, Хасу Мегаватт ХХК,Хан –Уул дүүргийн үйлдвэр албан газрууд, Хуучнаар СОТ-3 буюу Зарубежстрой, ВагнерАзи, Говь-1, Материалимпекс,Төмөр замын вокзал, “Наранбулаг” ХХК-ийн орон сууцнууд, Вербист халамжийн төв, Соёмбо клуб, Баянгол дүүргийн тамгын газар, цагдаа, УБТЗ-ын эмнэлгийн орчмын бүх орон сууц, албан газрууд, Улаанбаатар рашаан сувилал, Цэлмэг хотхон, Орчлон хороолол, УБ таун, Элегант таун, Ээрмэлийн үйлдвэр, Коко кола үйлдвэр, Богдын музей, Зайсангийн орчмын бүх хэрэглэгч, Оргил рашаан сувилал орчмын хэрэглэгчид, “Суруга Монгол” ХХК-ийн Жапан таун хороолол, Сонор рекордс, Удирдлагын академи орчим, 120 мянгат, Эрэлийн ЦТП, “Шинэ төгөл хотхон, Жигүүр гранд зочид буудал,Жаргалан хотхон орчмын бүх орон сууцны халуун усыг хязгаарлах юм байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.