05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Хүүхдийн баяраар төв талбайн ойролцоох төлбөртэй зогсоолууд үнэгүй үйлчилнэ

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр ЗЦГ-ын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд хяналт тавих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана.

 

 Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хамгийн их ачаалалтай  зам бол Нарны зам буюу Хүүхдийн соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын зам байдаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг ая тухтай үйлчлүүлэх боломжийг хангах зорилгоор  Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын бүх төлбөртөй зогсоолууд тухайн  өдөр  үнэ төлбөргүй  иргэдэд үйлчилнэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очих бол та Дүнжингарав худалдааны төвийн зогсоол дээр,  Соёл амралтын хүрээлэнд очих бол  Паркийн өргөтгөлийн ажил хийж буй талбай, Сөүл рестораны урд талын зогсоолын талбай, Нарны зам дагуу байрлах урд гарц, Сөүл ресторан руу ордог гарц, орц, Замын цагдаагийн газар, Соёолжийн зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандаарай гэж Нийслэлийн Замын цагдаагийн газраас анхааруулж байна.



9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.