05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

"ХҮҮХДИЙН ЭРХ-2014” ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

“Олон хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдын ивээл дор “Хүүхдийн эрх-2014” уулзалт зөвлөгөөн Орхон аймагт болж байна.
Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын даргын хүүхэд багачуудад зориулсан илгээлтийг УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо уншиж танилцууллаа. Энэхүү зөвлөгөөнд төвийн болон зүүн аймгуудын төлөөлөл болсон 2500 хүүхэд залуучууд оролцож байгаа юм.

Хүүхдийн өмнө тулгамдсан асуудал, хүүхдийн эрх хамгаалал, нийгмийн бусад асуудлуудыг хэлэлцэхээр зөвлөгөөнд 13 аймаг, 6 дүүргийн Засаг Даргын Тамгын газрын холбогдох ажилтнууд, Хуульзүйн үйлчилгээний хэлтсийн дарга нар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хуульзүйн яамны төлөөлөгчид оролцож байна. Энэ зөвлөгөөнийг хүүхдүүд удирдаж байгаагаараа онцлогтой бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас тавьсан илтгэлийн дараа нэгдсэн уриалга гаргах юм байна. Зөвлөгөөнөөр тавьсан илтгэлүүдэд, “Мянганы хөгжлийн зорилт (1990-2015)”, “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр (2000-2015)-ийн хүрээнд манай улс хүнд нөхцөлд байгаа хүүхдийн аж байдлыг сайжруулах гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлж ажилласан сургамждаа тулгуурлан цаашид, 2015 онд хүүхэд хамгааллын асуудлуудыг “үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих” явдлын хүрээнд нарийвчлан авч үзэж, Монгол улсын хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стратеги зорилт дэвшүүлэн хойшлуулашгүй арга хэмжээнүүдийг авах шаардлага бий болсныг мэдэгдэв.

Мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталснаас хойш 193 орон уг конвенцид нэгдэн ороод байна. Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, улс орнуудын хүүхэдтэй холбоотой хууль тогтоомж, бодлого ба үйл ажиллагаанд даган мөрдөх наад захын стандарт хэмжээ бөгөөд хүүхэд бол идэвхтэй эрхээ эдлэгч гэсэн эерэг байр суурийг дэмждэг байна.

Мөн конвенцид хүүхэд ямар эрхтэйг зааснаас гадна улс орнууд тэдгээр эрхийг бодитоор амьдралд хэрэгжүүлэхийн тулд хариуцлага хүлээдэг гэдгийг ч онцолсон. Монгол Улсад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль хууль зэрэг олон хууль тогтоомжид хүүхдийн эрхийг баталгаажуулж өгсөн талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонсов. Мөн цаашид Хууль тогтоох дээд байгууллагын зүгээс хүүхдийн эрх хамгааллын асуудлыг боловсронгуй болгоход юунд анхаарах гэх мэт асуудлуудыг зөвлөгөөнд оролцож буй 2500 гаруй хүүхдүүд залуучууд хөндөн ярилцаж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ивээл дор зохион байгуулж буй “Хүүхдийн эрх-2014” уулзалт зөвлөгөөн Орхон аймагт үргэлжилж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.