05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Улаанбаатар бид хоёрын асуудал 2

Зам унааны асуудал ихтэйдээ бухимдахаас гадна зарим нэг зүйлийг шинэчлэх хэрэгтэй бололтой. Жил бүр засаад нэмэргүй замыг яах вэ? Удахгүй энд тэнд замууд хаагаад эхлэхээр өнөө муу түгжрэл чинь улам ч гаарах байх шүү. Дахиад баахан бухимдал төрөх нь дээ. Ингээд өөрсдөөсөө эхлээд бодоод үзэцгээе. Хүний шунал барагдахгүй хойно уул нь машины татварын хууль нь хэрэгжээд эхлэвэл энэ олон жийп нэмэгдэх нь багасах байх. Бас өнөө үзлэг нь сайн явагдвал тосоо гоожуулж, хар утаагаар турхирсан хэдэн машин нь багасчих л учиртай. Монголын зам өргөсөөд өргөсөөд одоогийнхоосоо хэр өөрчлөгдөө билээ.

Төр засгийн замаа өргөсгөхийг хүлээвэл бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгч болно. Одоо сонгуулийнх нь ажил эхэлчихсэн. Зам мэтийг анзаарах сөхөө үгүй байх. Төрийн албан хаагчийн ажлын цагийг өөрчилж түгжрэлийг багасгах юм гэсэн. Хэвээрээ л байна. Тиймээс бид өөрсдөө л амиа борлуулах хэрэг гарлаа. Монголчууд ядуу байна, хэцүү байна гэж орилоод байгаа мөртлөө нэг айлд нэг машин байгаад л байх шиг байна. Яаж машины унахаа боль гэж хэлэх вэ дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд мөнгө болон уураа баран ойрхон зуур унаа хөлөглөхөө больцгооё. Цаг харан бухимдаж байхаар хаяа ч болов алхчихвал аятайхан биш гэж үү?

“Монголчууд ч тэвчээртэй юм аа” гэж хоёр цаг түгжирсэн ах маань хэлж байна. Тийм ээ. Монголчууд тэвчээртэй. Гэхдээ энэ нөхцөлд түүнээсээ илүү суух өвчтэй. Замын голд машинаа хаяад явахыг хэн бодох вэ. Гэвч зам дээр хөдлөхгүй мотор нь ажиллаад л, бензин нь гүйгээд л, цаг нь урсаад байхад тэвчээр нь биш өөрийнхөө унаанд суугаад л баймаар сэтгэл нь дийлээд байгаа юм шиг санагдана. Монголын хахир өвлийн цагт одоо дүүрч гэж бодохсон. Урин дулаан наашилсан цагт энэ нэг их зөв санаа ч биш байх даа...

Мөн тун ч чухал алхмуудын нэг бол дүрийн дагуу замын хөдөлгөөнд оролцох явдал. Ядаж л замын хажуугаас нэг этгээд дүрэм зөрчиж орж ирээд байхгүй бол бухимдал ч арилна шүү дээ. Нэг нь дохиогоо чарлуулмагц нөгөө нь дагана. Яг л нэг үхрийн эвэр доргивол гэдэг шиг. Тиймээс бяцхан хүлээлт хэрэгтэй. Мөн нэг жолооч нөгөөдөө зам тавиад өгөх ямар аятайхан байдгийг жолооч бүр л мэднэ биз. Тиймээс хөдөлгөөнд нэг нэгнээ хүндэтгэх явдал чухал байна.

Ямартай ч гэсэн эцэст нь зам сайжирч, жолооч нарын нэг бухимдал багасна гэж итгэх хэрэгтэй.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.