03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

20 хүн зам тээврийн ослоор амиа алджээ

Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газарт 2015 оны эхний хоёрдугаар сарын байдлаар зам тээврийн осол хэргийн 14959 дуудлага иржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Мөн эд материалын хохиролтой осол 6143, хүн гэмтсэн осол 631 гарсан бол зам тээврийн ослоор 20 хүн нас баржээ. Үүнээс эхний нэгдүгээр сард 10, хоёрдугаар сард 10 хүн тус тус нас барсан байна.

Зам тээврийн осолд өртөж нас барагсдын хоёр нь хүүхэд аж. Мөн 111 хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтсэн байна.

Хүүхэд өртсөн осол, хэрэг нь ажлын өдрүүдэд 12-17 цагуудын хооронд хамгийн их гарсан байх бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийнхаа хамт замын хөдөлгөөнд оролцож явах үедээ өртсөн байгаа нь эцэг, эхчүүдийн үлгэр дуурайлал, хариуцлага, замын хөдөлгөөний дүрмээ хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна гэдгийг албаныхан онцоллоо.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.