05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

4200 АМ.ДОЛЛАРТАЙ ГЭЭСЭН ТҮРИЙВЧИЙГ ЭЗЭНД НЬ БУЦААЖ ӨГЧЭЭ

ШШГЕГ-ын алба хаагч н.Батзориг 4200 доллар, 380000 төгрөгтэй түрийвч олж, эзэнд нь буцааж өгчээ.

Дээрх алба хаагч энэ сарын 27-ны өдөр Төрийн банкны орчмоос түрийвч олж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж өгчээ.

Удалгүй түрийвчний эзнийг олоход “Хурд” хамтлагийн гитарчин Б.Наранбаатар байсан аж. Түүний түрийвчинд хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмж авах хандивын мөнгө байсан бөгөөд хэрэв шуналтай нэгний гарт орсон бол эмнэлгийн тоног төхөөрөмж авч өгөх боломжгүй болох байжээ.

Гитарчин Б.Наранбаатар болон "Хурд” хамтлагийнхан алба хаагч н.Батзоригт баярласнаа илэрхийлж, өөрсдийн шилдэг дууны CD, алтан пянзаа өгч, тоглолтдоо урьж хүндэтгэлийн суудалд суулгахаа амласан байна.

Н.Туяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.