05 сарын 19, Ням
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Аз жаргалтай хүүхэд нас Н.Мөнхшүр, Г.Пүрэвбаатар, Э.Бишрэл

Аз жаргалтай хүүхэд нас Н.Мөнхшүр, Г.Пүрэвбаатар, Э.Бишрэл гэдэг энэ гурван авъяаслаг хүүхдийг манай уншигчид эчнээ таних билээ. Тэд үеийнхээ хүүхэд багачуудын дунд хэдийнэ танил болж, “Адтай жаалууд”, “Орхидос-2”, “Мөрдөгч”, “Морьтон Монголын багачууд” зэрэг олон ангит кино болон зохиомжит нэвтрүүлэгт оролцон тоглосон төдийгүй олон реклам, клипний нүүр царай болж, телевизийн цэнгээнт болон хүүхдийн нэвтрүүлгүүдийг хөтөлж байна. Тэд дуулж, бүжиглэж, жүжиглэхээс гадна бас бөмбөр, төгөлдөр хуур, хулсан хуур хөгжим тоглодог юм байна. Тэд өөрсдийн шилдэг дуунуудаас бүрдсэн “Аз жаргалтай хүүхэд нас” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд 2012 оны 05-р сарын 30-ний өдөр 13:00 цагаас зохион байгуулах гэж байна. Тоглолтонд урилгаар Адтай жаалууд киноны “L boys” хамтлаг, “LN охид” хамтлаг оролцоно. Тоглолтыг “Х түц” продакшны жүжигчин Бархүү хөтлөх ба тоглолтонд хүрэлцэн ирсэн хүүхэд бүр тэвэр дүүрэн бэлэгтэй гэсэн шүү.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.