05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО-АЖЛЫН БАЙР” ГАДААДАД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА БОЛНО

Ерөнхий зохион байгуулагч
Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөл

Хамтран зохион байгуулагч
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Нийслэлийн хөдөлмөрийн газар
Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо

Хэзээ: 2012 оны 5 дугаар сарын 23, Лхагва, 17:00-20:30

Хаана: Төр Засгийн Үйлчилгээний “Элит” цогцолбор

Нийт оролцох: 100-120 хүн

Зорилго

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 250 дугаар тогтоолоор батлагдсан Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх “Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах ажлын хүрээнд гадаадад сургууль төгсөөд эх орондоо эргэн ирж ажиллаж буй болон ажил хайж буй залуусын ажил хэргийн болон анд нөхдийн хэлхээ холбоо үүсгэх, тэдний тулгамдаж буй хэрэгцээт мэдээллээр холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, ажил олгогчидтой уулзуулах, санал бодлоо солилцох, нэгдсэн нэг ойлголцолд хүрэх боломжийг бүрдүүлэх, гарсан санал санаачлагыг холбогдох байгууллагуудтай хамтран судлаж, ажил хэрэг болгоход төр, хувийн хэвшил, иргэний түншлэл, оролцоог нэмэгдүүлэхэд уулзалт ярилцлагын гол зорилго оршино.

Энэ удаагийн уулзалт ярилцлагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Улс орны хөгжлийн ногоон загвар бодлого, дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээний талаар танилцуулна.

Мөн Нийслэлийн хөдөлмөрийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрөө танилцуулж, нийслэлийн хөдөлмөрийн бирж дээрх өндөр боловсрол, нарийн мэргэжил шаардсан ажлын байрны эрэлт хэрэгцээний талаар мэдээлэл өгнө.

Зөвлөлдөх уулзалтанд оролцох сонирхолтой иргэд дараах анкетийг бөглөнө үү.

ХӨТӨЛБӨР

17:00–18:00 Бүртгэл
Нийслэлийн Хөдөлмөрийн Бирж
Дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа нээлттэй ажлын байрны танилцуулга

18:00–18:10 Нээлт
Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөл

18:10–18:30 Танилцуулга
Уулзалт зөвлөгөөнд оролцогсдын талаарх товч танилцуулга

Хүндэт зочин
Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Г.Батсайхан, Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга

18:30–18:45 Илтгэл: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

18:45–19:00 Илтгэл: Нийслэлийн хөдөлмөрийн газар

19:00–19:15 Илтгэл: Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо

19:15–19:40 Асуулт, хариулт

19:40–19:50 Дүгнэлт

19:50–20:30 Нээлттэй ярилцлага
Ажил хэрэг, анд нөхдийн хэлхээ холбоо үүсгэх танилцах цаг, ТВ сурвалжлага, кофе завсарлага, уригдан оролцож буй байгууллагын үйл ажиллагаа, нээлттэй ажлын байрны танилцуулга, чөлөөт ярилцлага

Холбоо барих утас: 264077


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.