04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46
ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ 

ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ 

ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ 

Улиран одож буй 2017 он “МИАТ” ТӨХК-ийн хувьд шинэ чиглэлүүдээр нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, бүс нутгийг холбосон агаарын тээврийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх эхлэлийг тавьж чадсан бизнесийн амжилт ололтоор дүүрэн ээлтэй сайхан жил байлаа. 2017 онд МИАТ компани олон улсын 9, орон нутгийн 1 чиглэлд нийт 2003 удаагийн аяллаар 16200 цагийн нислэг үйлдэж 592,000 зорчигч тээвэрлэсэн. Зорчигч тээвэрлэлт 2016 онтой харьцуулахад 20 хувиар, үйл ажиллагааны орлого 22 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МИАТ-чууд бид энэ онд Amadeus IT Group S.A. компанитай хамтран Зорчигч үйлчилгээний цогц системээ бүрэн шинэчилж, Amadeus Altea  технологи руу шилжлээ. Аяллын дугаар хамтран эзэмших замаар нислэгийн сүлжээгээ өргөтгөх ажиллагааг Хонг Конгын Сathay Pacific компанитай амжилттай эхлүүлж чадлаа. Мөн BOEING 737 MAX загварын 4 шинэ агаарын хөлгийг түрээсээр авах 3 талт гэрээг BOEING, AVOLON компанитай хамтран байгуулсан. Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA)-ны IOSA, ISAGO гэрчилгээ сунгах Аюулгүй ажиллагааны аудитад амжилттай шалгуулсан гээд олон ажлын ард үр бүтээлтэй гарч чадсан. Энэ бүх амжилтын ард хамт олны минь хичээл зүтгэл, Үндэсний агаарын тээвэрлэгчээ сонгон үйлчлүүлдэг эрхэм зорчигчид Та бүхний итгэл байдаг гэдгийг онцлох нь зүйтэй.   Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-д итгэл хүлээлгэн үйлчлүүлдэг

Эрхэм зорчигч үйлчлүүлэгч Та нартаа болон зорилго нэгт хамт олондоо, биднийг дэмжиж хамтран ажилладаг түнш байгууллагууддаа шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.ТАМИР


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.