04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Азтай үзэгч 2 өрөө байрны урьдчилгаа 30 хувийн эрх гардана

Удахгүй болох Эх үрсийн баярт зориулан  СТА Л.Сөрөлт,  А.Түмэн-Өлзий нарын хамтарсан “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолт энэ сарын 23-нд Монгол бөхийн өргөөнөө болно.

Тэд өнгөрөгч аравдугаар сард тус тоглолтоо толилуулсан бол энэ удаа урьд өмнө нь шоу урлагийн ертөнцөд байгаагүй сюрприз бэлджээ. Тодруулбал, тоглолтод ирсэн үзэгчдээс азтай нэг үзэгчийг тодруулж "Алтан Сан" хорооллын 2 өрөө байрны урьдчилгаа 30 хувь буюу 25.800.000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг тоглолтын тайзнаа шууд гардуулах юм.

Тиймээс үзэгчдийг тоглолтод ирэхдээ бичиг баримттайгаа ирэхийг уран бүтээлчид санууллаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.