05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Араатны хаан арслан, одой морь, сургуультай ноход циркийн манежнаа зочилно

“Монгол Циркийн хөгжлийн төв” ТББ, Монголын Үндэсний цирк хамтран “Дэлхийн цирк  Монголд-2016” олон улсын циркчдийн 3 дахь удаагийн тоглолтыг энэ сарын 26-наас эхлэн толилуулна.

Циркийн урлаг бол эрч хүч, эр зориг, гоо сайхныг төгс бүрдүүлж чадсан гайхамшигт сонгодог урлаг юм. Энэ удаагийн тоглолтын нэрний тухайд өмнөх жилүүдтэй адил боловч үзүүлбэрүүд давтагдахгүй гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Тоглолтод Монгол, АНУ, Англи, Франц, Испани, Бразил, Бельги, Өмнөд Африк, БНХАУ, ОХУ зэрэг 15 орны олон улсын нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн тэмцээний эхний байрын шагналт нийт 60 орчим жүжигчин оролцох юм.

Энэ удаагийн тоглолтод араатны хаан арслан, адал явдалт сармагчингууд, авьяаслаг өхөөрдөм лам гөрөөс, давжаа бяцхан одой морьд, дэггүй сэргэлэн сургуультай нохойнууд үзэгчдийг баясгахаар хүрэлцэн ирэх нь.

Түүнчлэн олон улсын 4 удаагийн тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл цом хүртсэн ОХУ-ын алиалагч, агаарын гимнастикийн гоцлол төрөлд дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигддэг Испаний жүжигчний хүнд, эрсдэлтэй сэтгэл түгшээсэн үзүүлбэр, циркийн хаан үзүүлбэр агаарын гимнастикийн хоёр төрлийг нэгтгэн үзүүлэх дэлхийд цор ганц гэж гайхагдсан Беларусь улсын циркчид, БНХАУ-ын жүжигчин сул утсан дээрх агаарт хөвөх мэт онцгой үзүүлбэр зэрэг амь өрссөн аюултай үзүүлбэрийг үзэх нь.

Тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 10-30 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд Үндэсний циркийн билетийн кассаар худалдаж байна.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг давхардсан тоогоор 60 орчим мянган хүн үзэж сонирхжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.