05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Монголын үзэгчид Ламмермурын сайхан бүсгүйтэй танилцав

УДБЭТ-ын хамт олон дэлхийн дуурийн урлагийн шилдэг бүтээлүүдийн нэг Италийн алдарт хөгжмийн зохиолч Г.Доницеттийн “Лучиа Ди Ламмермур” дуурийг амилуулан анхны тоглолтоо өнгөрөгч амралтын өдрүүдэд үзэгч түмэндээ хүргэлээ.

Гурван бүлэг, 7 үзэгдэлт энэхүү эмгэнэлт дуурь нь олон алдартай ари, хөгжмийн хэсэгчилсэн бүтээлүүдийг агуулсан гэдгээрээ онцлогтой. Эл тоглолтын гол дүрүүдийг эхний өдөр гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, СТА Б.Гомбо-Очир нар, харин хоёр дахь өдөр Итали улсаас уригдан ирсэн дуучин У.Уранцэцэг, залуу дуучин Г.Энхболд нар бүтээсэн юм.

Үзэгчид Шотландын Ламмермур нутгийн сайхан бүсгүйн гунигт түүхээр аялаж, Монголын дуурийн урлагийн залуу гайхамшигтнуудын дуу хоолой, чадал чансааг бахдаж байв.

Манай дуурийн театрын урын санд Италийн алдарт хөгжмийн зохиолч Г.Доницеттийн бүтээл байдаггүй бөгөөд ийнхүү театрын урын сан нэгээр нэмэгдлээ. Дуурийн найруулагчаар БНСУ-ын найруулагч Ан Ху Вон, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар, хувцасны зураачаар СТА Г.Оюун нар тус тус ажиллав.

 

 

montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.