05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Монгол улсын тухай дэлгэрэнгүй танилцуулга кино гарлаа

Гадаадын зочид гийчид, жуулчид Монгол орны юунд татагддаг, юу үзэж сонсохыг хүсдэг, бид өөрсдөө Монголыг ямар байдлаар таниулахыг зорьдог тал дээр анхаарч, Монгол орноо дэлхий дахинд таниулан сурталчлах зорилгоор “Монгол угсаатан, нүүдэлчдийн өв соёл” ТББ-с эрхлэн энэхүү киног бүтээжээ.

Тус кинонд Монгол орны гайхамшигт байгаль, нүүдлийн ахуй амьдрал, өв уламжлал, түүх соёл, баяр ёслол, үзмэр үйлчилгээ, дурсгалт газрууд, шашин шүтлэг, нийслэл хот, орчин үеийн хөгжил цэцэглэлтийг 56 минутын хугацаанд нилээд дэлгэрэнгүй тайлбарлаж үзүүлсэн байна.

Киног DVD болон Blu- Ray форматаар 2 төрлийн дискэн дээр монгол, англи, япон, орос хэл дээр сонгон үзэх боломжтойгоор хэвлэн гаргажээ.

Киноны зураг авалт HD форматаар хийгдсэн тул Blu-Ray болон Data файлаар том дэлгэц дээр өндөр нягтралтайгаар үзүүлэх боломжтой.
Киноны англи хэл дээрх текстийг Talk talk English сургалтын төвийн захирал Патрик Кеннеди, япон хэлийг Монгол Японы Соёлын төвийн зааварлагч Канзаки Мицүко, орос хэлийг АИСТ телевизийн нэвтрүүлэгч О.В.Нетудыхаткина зэрэг унаган хэлтэй хүмүүс нь орчуулж, редакторлаж, уншсан нь гадаадын хүмүүст үзүүлэхэд ихээхэн давуу талтай болсон байна.

Энэхүү кино нь Монгол орноо сурталчилж, гадаадын зочид гийчиндээ бэлэглэхэд хамгийн тохиромжтой, тэдний сэтгэлд нь нийцэх өнгө үзэмж, загвар дизайнтай бэлэг болжээ.
Тус киноны DVD-г УИД, Hi Fi рекордс, Сувенир хаус, Модерн Номадсын сүлжээ ресторанууд, бэлэг дурсгалын дэлгүүрүүдээс сонирхож болох юм байна. Мөн, дараах утсаар лавлах боломжтой.

Утас - 9999 9193

Доорх линкээр орж киноны trailer – г сонирхоно уу.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.