05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

МУГЖ Г.Ариунбаатар “Маринский” театрын гоцлол дуучин боллоо

МУГЖ, Оросын холбооны Буриад улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Оросын алдарт “Маринский” театрын үндсэн гоцлол дуучнаар ажиллахаар боллоо.

Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсаар дамжуулан, “Энэ том театраар овоглох болсондоо маш их баяртай байна. Дэлхийн олон орноор тоглохдоо хамгийн түрүүнд Монгол, араас нь Маринский театр, Улан-Үдийн театрын дуучин гэж зарлуулах болсондоо сэтгэл өндөр байна. Үргэлж дэмжиж байдаг багш нар болон найз нөхөд, бусад хүмүүст талархал илэрхийлье” хэмээв. Монголын дууны, дуурийн урлагийн түвшин дэлхийд дээгүүрт явааг тэрбээр ийнхүү нотлов.

Дашрамд сонирхуулахад, Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард болсон дэлхийн нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны Гран при шагналыг хүртсэн билээ.

 

 

montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.