05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“Нарны домог” бүжгэн жүжиг ҮДБЭЧ-ын тайзнаа

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Монголын анхны ардын бүжгэн жүжиг болох “Нарны домог”-ыг энэ сарын 22-нд тоглоно.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав агсны 90 жил, Төрийн соёрхолт, УГЗ С.Сүхбаатарын урлагт зүтгэж буйн 45 жилийн ойд зориулж, дээрх хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Эл бүжгэн жүжгийн цомнолыг Б.Лхагвасүрэн, хөгжмийг Д.Лувсаншарав агсан, дэглэлтийг С.Сүхбаатар найруулсан юм. Эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл болсон энэхүү бүжгэн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж дайснаа даран, дархан цолоо мандуулсан баатарлаг хөвгүүдийн гавьяагаар ард олон, амар жимэр аз жаргалтай амьдарч буйг дүрслэн харуулдаг.

28 дахь жилдээ тоглох гэж буй энэ бүжгэн жүжигт ҮДБЭЧ-ын Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид агсны нэрэмжит бүжигчид, үндэсний хөгжмийн их найрал, найрал дуучид, Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн сурагчид оролцох юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.