04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Нүүр хувиргагчдад зориулсан ном мэндэллээ

МУСТА нүүр хувиргагч, театр урлагийн ахмад ажилтан Ө.Уранчимэгийн “Нүүр хувиргалтын үндэс” ном хэвлэлтээс гарлаа.

Тэрбээр театр урлагийн ертөнцөд хөл тавьж буй жүжигчин, найруулагч, нүүр хувиргагч мэргэжлээр суралцаж байгаа оюутан залууст сургалтын материал болгох зорилгоор энэхүү номыг бүтээжээ.

Тус номд тайз, дэлгэцийн урлагт жүжигчдийг уран сайхны дүрд хувирган өөрчлөхдөө залууг хөгшрүүлэх, хөгшнийг залуу болгох, туранхай, тарган, өвчин зовлонтой, ядарч зүдэрсэн, аймхай хулчгар, уйтгар гунигтай, баатарлаг, сэргэлэн цовоо, эрхэмсэг харагдуулах болон тэдний нүүр царайг хэрхэн хэсэгчлэн өөрчлөх, ямар аргаар яаж будах, хиймэл үс гэзэг, сормуус, сахлыг хэрхэн оёж нэхэх, тэдгээрийн түүхий эдийг хэрхэн боловсруулах, ялгах, будах зэрэг жижиг гар үйлдвэрлэлийн талаар тодорхой өгүүлжээ.

Мөн эртний хүчирхэг улс гүрэнд нүүр будалт, үс засалтын хэв маяг, түүний түүхэн хөгжил ба эдгээр орнуудад үүсч бий болсон театрын нүүр хувиргалтын онцлогийг тусгасан байна.

Тэрбээр тус театрын оёдлын тасагт ажиллахдаа Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”, Г.Офейфорын “Дэнлүүний баяр”, ”Бахчисарайн усан оргилуурт булаг”, Ч.Чимэдийн “Босгон дээр”, “Яндангийн дуу”, Л.Ванганы “Арвай хээрийн талд”, ”Тамирын бэр”, Д.Намдагийн “Шинэ зам”, “Талхны 13”, ”Хөхөө намжил”, Ш.Цэрэнгийн “Будамшуу”, А.Арбузовын “Эрхүүгийн түүх”, П.Хорлоогийн “Алтан үст охин “ зэрэг 70 гаруй жүжгийн хувцас, тайзны чимэглэл, зөөлөн эдлэлийг оёсноос гадна удаа дараагийн төрийн концертэд хэрэглэх хувцас, чимэглэлийг зураг эсгүүрийн дагуу оёж гүйцэтгэж байв.

 

 

montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.