05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Олон улсын бүжгийн наадмаас 6 алтан медаль хүртэв

ӨМӨЗО-ны Хөх хотноо “Монгол туургатан” олон улсын бүжгийн наадам энэ сарын 23-нд эхэлж өчигдөр өндөрлөлөө.

Тус наадамд Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит ҮДБЭЧ-ын уран бүтээлчид нийт 9 номинацаас 6 алтан медаль хүртэж бахдам амжилт үзүүлэв.

Тодруулбал, хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын ая, С.Сүхбаатарын дэглэсэн “Монгол угсаатны уламжлал” бүжиг шилдгийн шилдэг Гран при шагнал хүртсэн бол М.Бирваагийн хөгжим, А.Даваахүүгийн дэглэлт “Салхит шувуун” бүтээл орчин цагийн монгол бүжиг, орчин цагийн монгол бүжгийн хөгжмийн төрөлд шилдгээр тодорчээ. Харин хөгжмийн зохиолч М.Бирваагийн зохиол, Б.Баярбаатарын дэглэлт “Жороон жороо” бүжиг нь шилдэг уламжлалт монгол бүжиг, уламжлалт монгол бүжгийн хөгжим, хувцасны зураачийн төрөлд түрүүлэв. 

Тус наадамд Халимаг, Тува, Буриад зэрэг Монгол туургатны уран бүтээлчид оролцов.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.