05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“ТУСГАЙ АЖИЛЛАГАА”-НЫ ҮЗЭГЧИД УЛААН ХИВСЭЭР АЛХАНА

“Go adventure” студийн захирал Д.Галбаярын “Тусгай ажиллагаа” инээдмийн кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.
Дэлгэцийн урлагт шинээр мэндэлж буй тус киноны уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Хуралд жүжигчин СТА Т.Хулан, Ө.Мөнх-Эрдэнэ, найруулагч Д.Галбаяр нар оролцов. Тэд “Сүүлийн үеийн киноны нээлт, улаан хивсний ёслол үзэгчдээс хол хөндий нэгэн хэв загварт оржээ. Харин бид энэ удаад уран бүтээлчдийг “өнгө оруулдаг” тэр л үзэгчдээ хүндлэн киноныхоо нээлтэн дээр өөрсдөө биш үзэгчдийгээ улаан хивсээр алхуулна. Нээлтэд ирсэн хүмүүс улаан хивсээр алхана гэхээр үнэмшиж өгөхгүй, эргэлзээ төрж магадгүй гэсэндээ ийнхүү мэдээлэл өгч байна. Ингээд та бүхнийг манай киноны нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэв.

Киноны гол дүрд МУСТА М.Баярмагнай, Э.Ууганбаяр Т.Хулан нар тогложээ. Мөн Ардын жүжигчин С.Сарантуяа, Э.Гантулга /Анууш/, Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ /Мөөжиг/, Э.Батхүү, С.Баттулга, Э.Мөнхжаргал, А.Болорсүх нарын уран бүтээлчид оролцсон байна.

Тус кино энэ сарын 22-нд "Тэнгис" кино театрт 17 цагаас, "Өргөө-1" кино театрт 14 цагаас нээлтээ хийх юм байна.

http://www.youtube.com/watch?v=nY5iTljpZMk

Ж.Болор


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.