05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

УЛСЫН ФИЛАРМОНИ “ХӨГЖИМ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ жил 43 дахь жилийн үзвэрийн хүрээнд тус хөтөлбөр нь нийгмийг бүхэлд нь хамарсан, дунд сургуулийн хөгжмийн хичээлд нөлөөлөл үзүүлж, газар тариалан, уул уурхай, малчдын хотонд хүрч хэрэгжихээрээ онцлогтой.

Түүнчлэн энэхүү ажлын хүрээнд энэ сарын 18,19,25, 26-нд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд Улсын филармонийн уран бүтээлчдийн тоглолт, өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулах юм байна. Тухайлбал, өнөөдөр 15.00 цагаас “Скай” худалдааны төвд сонгодог хөгжим эгшиглэх аж.

Мөн хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 28-нд МҮОНТВ-ийн шууд эфирээр өдөрлөгийн нээлтийн ажиллагааг ард олонд хүргэх бөгөөд энэ сарын 29-нд Чингисийн талбайд Улсын филармоний нээлттэй хаалганы өдөрлөг, парад зохион байгуулах юм. Мөн энэ сарын 30-нд “Киноны хөгжмийн үдэш” шилдэг уран бүтээлийн тоглолт, 31-нд Улсын филармонийн 43 дахь үзвэрийн жилийн нээлтийн нэгдсэн тоглолт СТӨ-ний тайзнаа тус тус болох аж.

Дашрамд дурдахад, Монгол Улсын филармони нь Симфони найрал хөгжим, “Баян Монгол” джаз найрал хөгжим, “Морин хуурын” чуулга зэрэг хөгжмийн томоохон төлөөлөл бүрэлдэхүүнийг эгнээндээ багтаасан концертийн томоохон байгууллага юм. Тиймээс төрөөс санхүүждэг урлагийн байгууллагын хувьд соёлын тухай хууль, Төрөөс баримтлах соёлын бодлого, Засгийн газрын тогтоолоор баталсан үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, байгууллагын стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүх нийтийн боловсролыг дэмжих энэхүү хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү төлөвлөгөөт ажлын хүрээнд Ардын жүжигчин Ц.Намсрайжавын “Баярын жавхаа”, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Оргилуун” удиртгал зэрэг олон бүтээл эгшиглэх бол киноны хөгжмийн өдөрлөгт Н.Жанцанноровын “Мандухай цэцэн хатан” Б.Шаравын “Үхэж үл болно” зэрэг киноны хөгжим бүх нийтийн сонорыг мялаах юм байна.

Ж.Болор


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.