05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

ЧАН ХА-ЖҮНЫ НОМЫН НЭЭЛТ “ИНТЕРНОМ”-Д БОЛНО

Шинэ цагийн шилдэг эдийн засагчдын нэг болох Чан Ха-Жүны “Муу самиричууд” чөлөөт худалдааны домог ба капитализмын нууц товчоо номын нээлт энэ сарын 11-нд “Интерном” номын дэлгүүрт болох юм байна.

Түүний номууд өдгөө 28 хэлнээ орчуулагдаж, зарим улс орны төр засгийн тэргүүнүүдийн ширээний ном болжээ. Тэрээр уншигчдаа тэртээ XV зуунаас эхлэн VII Хенри хааны үеийн Их Британи, эрх чөлөөгөө олж авсан АНУ, ганцаардмал Финланд, Хар тамхины дайнд ялагдсан Хятад, Мейжийн үеийн Япон, өлмүүн зэлмүүн Солонгос улсаар аялуулан, тэдгээр улсын эдийн засгийн хөгжлийн түүхийг танилцуулж, өнөөгийн даяарчлалын эринтэй танилцуулах юм байна. Ингэхдээ өнөөдөр Монгол шиг хөгжиж буй орнууд болон яавал тэдэн шиг болох вэ гэсэн асуултыг тавьж, хариулт өгчээ.

Тодруулбал өндөр хөгжилтэй орнууд олон улсын гэрээ хэлэлцээрээр хаацайлж, зээл тусламжаараа даллан, хөгжиж буй орнуудын шийдвэр гаргагчдын тархийг угаах замаар ядуу орнуудыг дорой байдалд байлгаж буйг хурцаар шүүмжилсэн байна. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулалттайгаар оруулах, шаардлагатай бол төрөөс аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах, бусад орнуудын бүтээсэн оюуны өмчийг авч өөрийн бүтээснийг чанд хамгаалах зэрэг бодлогыг баян орнууд хэрэглэн өндөрт гарсан хэрнээ өнөөдөр тэдгээрийг хэрэглэх эрхийг хааж боогдуулж буйг дурджээ. Хоёр нүүртэй энэ бодлогыг түгээж буй эдийн засгийн үзэл баримтлал болох неолиберализмыг ийнхүү шүүмжилсэн байна. Зохиолч эдийн засгийн ээдрээтэй асуудлуудыг түүх болон бодит үйл явдлаар баяжуулан гаргажээ.

Ж.Болор


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.