04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

ЭНЭТХЭГИЙН ГОО БҮСГҮЙ "ДЭЛХИЙН МИСС" БОЛЛОО

 

Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Санья хотод 67 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний сүүлчийн шатны шалгаруулалт дөнгөж сая болж өнгөрлөө.

Энэ оны тэмцээнд 118 улсын гоо бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Энэтхэгийн гоо бүсгүй Мануши Чхиллар түрүүлсэн бол Мексикийн гоо бүсгүй Андреа Меза хоёрдугаар байрт, Их Британийн гоо бүсгүй Стефани Хилл гуравдугаар байрт орлоо.

Зүрхний мэс засалч болохоор суралцаж буй, 20 настай Мануши Чхиллар нь Энэтхэгээс төрсөн зургаа дахь "дэлхийн мисс" болж байна. Хамгийн сүүлд 17 жилийн өмнө буюу 2000 онд Энэтхэгийн гоо бүсгүй /Приянка Чопра/ дэлхийн миссийн титмийн эзэн болж байв.

"Дэлхийн мисс-2017" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Ц.Энхжин "Олны таашаалд нийцсэн мисс" болж, “Мультмедиа Мисс” төрөлд түрүүлснээр шилдэг 15 оролцогчийн тоонд багтсан юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.