06 сарын 02, Ням
°C
USD 3,381.43
USD 3,381.43
EUR 3,660.74
JPY 21.52
GBP 4,298.47
RUB 37.47
CNY 466.85
KRW 2.44

18 настай Б.Очирбат 40000 Солонгосчуудын өмнө ая дуугаа өргөн Монгол улсаа сурталчиллаа

БСНУ-д болсон К-Поп Дэлхийн наадмаас 10 сарын 21 нд Монгол улсаа төлөөлөн оролцсон 18 настай МУИС оюутан Б.Очирбат олон улсын дууны тэмцээнд 3-р байр эзлэн "Best Performance" гэсэн тусгай шагнал хүртээд ирсэн билээ.

K-Pop World Festival буюу К-Поп Дэлхийн наадам жил бүр зохион байгуулагддаг бөгөөд уг наадмын арга хэмжээг Өмнөд Солонгос улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг байна. 

Жил бүр зохион байгуулагддаг уг тэмцээн болохоос өмнө хэд хэдэн урьдчилсан шат дараалсан шалгаруулалт явагддаг бөгөөд К-ПОП төгсгөлийн шатны шалгаруулалтанд оролцохоор БНСУ-н Чангвон хотод тэмцээний эцсийн шатанд оролцдог ажээ.
Б.Очирбат энэ жилийн Монголд болсон анхан шатны уралдаанд оролцон гранпри шагнал авч улмаар түрүү авсан бичлэгээ БНСУ-н KBS ТВ-д явуулснаар 70 орчим улсаас шалгаран гранпри авсан 140 хүний бичлэгээс шилдэг 15 нэгээр шалгарч Чангвон хотод уригдан шилдгүүдийн шилдэг болохоор тэмцээнээ үргэлжлүүлсэн аж.

 Авьяаслаг Б.Очирбат хүүгээс хэдэн асуулт асууж сэтгэлийн үгийг нь сонслоо.

- Сайн байна уу? Юуны түрүүнд Монгол улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд амжилттай оролцоод шагналт байранд орсонд баяр хүргэе!

Очирбат: Баярлалаа.

- Ямар дуу дуулсан бэ? Стадион дүүрэн хүнтэй тэрхүү агшны сэтгэлийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

Очирбат: Сүүлийн шалгаруулалтанд би Roy Kim-moon of Seoul гэдэг дуугаар ая барьсан. Стадион дүүрэн 40000 хүний өөдөөс К-Поп -н ододтой цуг дуулахад бахдам сайхан байсан. Миний хувьд анх удаа тийм том тайзан дээр гарч, дуулж үзсэн болохоор сандарч байсан ч өөрөөрөө болон Монгол улсаа төлөөлөн дуулж байгаадаа маш их бахархаж байсан.

Дахин олон дуугаар ая дуугаа өргөн барьж Монгол ард түмнээ баярлуулж яваарай! Амжилт хүсье!

Ийнхүү түүний дуулсан дууг хүлээн авч сонсоно уу!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.