04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Урьд нь ял эдэлж байсан 6 этгээд хар тамхины хэрэгт холбогджээ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын сарын 02-ны хугацаанд хар тамхитай холбогдолтой 10 хэргийг илрүүлэн, шалгаж эхэлсэн талаар өнөөдөр албан ёсны мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгийн хэлснээр хэрэгт холбогдон шалгагдаж байгаа сэжигтнүүдээс урд өмнө нь ял шийтгэл эдэлсэн 6 хүн бий. Сэжигтнүүдийн орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр метамфетамины төрөл болох ICE буюу мөс 111.1 гр, гашиш 15.5 гр, өвс 6.4 кг, анданте 490 ширхгийг илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авчээ. Энэ хэрэгт 21 холбогдогч сэжиглэгдэж байгаагийн нэг нь эмэгтэй, бусад нь эрэгтэй, 18-36 насны залуус байгааг онцлов.

"Хар тамхины хэрэгт олны танил хүмүүс холбогдсон эсэх, мөн нэг төрийн албан хаагч шалгагдаж байгаа нь үнэн үү" зэрэг сэтгүүлчдийн асуултын хариуд " Мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй" гэсэн тайлбар өгөв.

Ж.Батсайхан


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.