03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Хар тамхи үйлдвэрлэгчдийг илрүүлжээ

1ihn8h93n0m9qmbmmn5u3oc0pu

Эрүүгийн цагдаагийн газраас хар тамхины гэмт хэрэгтэй холбогдсон 20 гаруй хүнийг баривчлан цагдан хорьж, хэргийг шалгаж байгаа тухай мэдээлсэн.

Тэгвэл эдгээр сэжигтний дотор хар тамхи үйлдвэрлэж байсан этгээдүүд ч илэрсэн байна. Хар тамхи үйлдвэрлэгч этгээдүүд гадаадын иргэнтэй хамтран жижиг үйлдвэрийн цехдээ хар тамхины төрлийн гашиш болон каннабисын давирхайг ялган авч, нунтаглах аргаар боловсруулан баримлын шавар мэт болгон бэлддэг байжээ.

Тэр бэлдмэлээ өндөр үнээр борлуулдаг өөрийн захиалагч, худалдан авагч сүлжээ ч үүсгэсэн байсныг илрүүлэн шалгаж байгаа юм. Тиймээс нэлээд олон хүнийг хамрах төлөвтэй болжээ. Хар тамхитай холбогдсон хүмүүсийг гэрээс нь, хилээр орж ирэхэд нь, "мөс"-өө бусдад худалдах гэж байхад нь гээд олон төрлийн аргаар баривчилснаа цагдаагийн эх сурвалж мэдээллээ.

Ямартай ч, Улаанбаатар хотын нэгэн дүүрэгт хар тамхи боловсруулж, бэлдээд худалдаалдаг болохыг хөдөлшгүй баримтаар тогтоов.

Ж.Батсайхан


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.