04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Шүүх хурал нь хойшилж, Л.Гансүх хоригдов

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд өнөөдөр нээлттэй боллоо. Уг шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцсон юм.

Гэрч дутуу учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг Л.Гансүхийн өмгөөлөгчдийн зүгээс тавьснаар хурал түр завсарласан юм. Хэсэг хугацааны дараа шүүх бүрэлдэхүүн асуудлыг хэлэлцээд, хурлыг энэ сарын 10-ны өдөр 10 цагаас эхлүүлэхээр товлолоо.  Шүүх хурал хойшлогдсоныг зарласны дараа шүүгдэгч Л.Гансүх, н.Мөнгөнтуяа, н.Даваахүү нарыг цагдан хорихоор авч явсан юм. Тэднийг дараагийн шүүх хурал болтол суллахгүй байхаар шийдсэн байна.

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа хууль зөрчин, хувьдаа багагүй мөнгө завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан шалгагдаж, шүүгдэгчээр татагдаад буй Л.Гансүх нарыг хэргийг шүүх хурал ийнхүү дахин хойшлогдлоо.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.