03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Эмэгтэйг зодсон цагдааг ажлаас нь халж, цолыг нь хураажээ

f9ff6540c092abd6a77908c034710a04great

Олны өмнө төрийн хувцастай цагдаагийн албан хаагч төв зам дээр нэгэн эмэгтэйд гар хүрч, бүдүүлэг авирлаж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, нэлээд шүүмжлэл дагуулсан билээ. Тодруулбал, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн ахлах, цагдаагийн ахмад Э.Баасандорж иргэн У гэгч эмэгтэйтэй маргалдан, зодож байгаа бичлэг тархсан юм. 

Уг хэрэгтэй холбогдуулан олон нийтээс ЦЕГ-аас албан ёсоор уучлал гуйж, ахмад Э.Баасандоржийг шалгаж байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсээс цагдаагийн ахмад Э.Баасандоржийг төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахмад цолыг хураасан байна.

Хэргийг сануулбал, ХУД-ийн иргэн У гэгч эмэгтэй 2004 онд ажлаасаа хууль бусаар халагдсан хэмээн ХУД-ийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Тухайн үед эмэгтэйн гомдлыг ахмад Э.Баасандорж шалгаж байгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаасан аж. Үүний дараа Иргэн У цагдаагийн ахмад Э.Баасандоржтой тааралдаж, нэлээд маргалджээ. Тиймээс маргаанд бухимдсан цагдаагийн ахмад Э.Баасандорж эмэгтэйд гар хүрсэн гэдэг.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.